Судлаачийн индэрт Сантмарал сангийн гүйцэтгэх захирал Л.Суматиг урьж оролцууллаа. Сантмарал сан нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж буй Монголын ууган судалгааны байгууллагын нэг юм. Улс төрийн барометрийн судалгаа нь 30 шахам жилийн дататай Монгол дахь олон нийтийн санаа бодлын хамгийн өргөн мэдээлэл бүхий дата санг бүрдүүлсэн. Барометрийн суалгааг жил бүр давтамжтай авдаг.