Судалгааны хураангуй
Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа нь Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” (SТЕРS) төслийн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт, төсөөлөлд тулгуурлан авлига бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж буйг харуулахыг зорьдог.