Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Нийслэл дэх хот төлөвлөлт, барилгын салбарт хийсэн мониторингийн тайлан
Судалгааны хураангуй
"Судалгааны хүрээнд дараах үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд: • Газар, хот төлөвлөлт, барилгын салбарт оролцогч төрийн болон нийслэлийн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүргийг зураглах, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлох; • Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын дагуу зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, түүний хүртээмж, чанарыг судлах; • 2017-2018 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон барилгын зөвшөөрлүүдийг судалж, зөрчилтэй байх магадлалтай барилгуудыг тодорхой шалгуурын үзүүлэлтийн дагуу сонгон авч нарийвчилсан дүн шинжилгээ хийх. Ингэснээр тухайн барилгууд дээр гарч буй нийтлэг зөрчил, асуудлуудыг тодорхойлох; • 2018-2019 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, төлөвлөлтийн үйл ажиллагаанд хөндлөнгийн мониторинг хийх;"
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Монголын Ногоон хотын хөгжил, судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
"“Монголын Ногоон хотын хөгжил, судалгааны хүрээлэн” ТББ нь Азийн Сантай хамтран “Нийслэлийн хот төлөвлөлт, барилгын салбарт мониторинг хийх иргэний нийгмийн байгууллага санаачилга” ажлыг 2018 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд буюу нийт 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. "
Нийтлэгдсэн он:
2018
Хуудасны тоо:
116
Судалгааны санд байршуулсан:
2022-08-02
Судалгааг үзсэн:
519