Судалгааны хураангуй
Энэхүү үнэлгээний ажлыг улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, тайлагнах, мэдээлэл, хяналт, хариуцлагын тогтолцооны харилцан хамааралд шинжлэв. Үнэлгээнд УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлага, гишүүд, улс төрчид, шинжээчид, төрийн хууль, хяналтын байгууллагууд, ТББ, хэвлэл мэдээллийн төлөөлөл хамрагдаж, ганцаарчилсан ба бүлгийн ярилцлага, баримт, кейсүүдэд тулгуурласан чанарын судалгааны аргуудыг хэрэглэсэн болно. Судалгаанд улс төрийн санхүүжилтийн тогтолцоог тус бүрээр шалгах шалгууруудыг боловсруулан ашиглав.