Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүдийн тухай
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаагаар Монгол улсын нийт хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүд, 1/3- ийг эзэлдэг залуучуудын улс төр болон сонгуулийн үйл явцад идэвхтэй, ижил тэгш оролцоход тулгардаг хамгийн түгээмэл саад бэрхшээлүүд, тэдгээрийг багасгахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмжийг хүргэж байна. Судалгаанд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, түүний салбар Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээ байгууллагуудын боловсруулсан “SheVotes”аргачлалыг ашиглав. Энэхүү аргачлал нь улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүдийг 1. Засаглалын (хууль эрх зүй, институцийн) 2. Нийгэм – соёлын 3. Хувь хүний түвшинд судалдаг. Монгол эмэгтэйчүүд, залуучуудад улс төр, сонгуулийн үйл явцад идэвхтэй, ижил тэгш оролцоход тулгардаг томоохон саад бэрхшээлүүд нь засаглалын шинж чанартай болох нь энэхүү судалгааны тайланд тусгагдсан.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
34
Судалгааны санд байршуулсан:
2022-05-27
Судалгааг үзсэн:
688