Судалгааны хураангуй
Мониторингийн үр дүн цахим болон уламжлалт мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үйл явцын талаар иргэдэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөх, танин мэдүүлэх, ил тод байдал, шударга ёсыг хангах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүйг харуулж байна. Цахим болон уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн үеэр түгээсэн агуулгад тайлбар, дүн шинжилгээ дутмаг байсан бөгөөд гол төлөв товч мэдээ давамгайлж, сонгогчийн боловсролд зориулсан контент дунджаар таван хувийг эзлэв.