Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээл
Судалгааны хураангуй
Судалгаанд чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлагын аргыг түлхүүр арга болгон хэрэглэсэн бөгөөд сонгуулийн тухай хуулиуд, намуудын дүрэм, дотоод журмууд, 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, Засгийн Газрын гишүүд, аймаг, дүүргүүдийн засаг дарга нарын хүн ам зүйн мэдээлэлд өргөн хүрээтэй тоон шинжилгээ хийжээ. Чанарын судалгаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, гишүүд, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон сонгогдсон зургаан аймаг, дөрвөн дүүргийн залуу болон эмэгтэй нийт 76 улс төрчийг хамруулсан байна. Судалгаагаар залуу болон эмэгтэй улс төрчдөд тулгамддаг асуудлуудыг 1. Институтийн хүчил зүйл 2. Хувь хүний хүчин зүйл 3.Нийгэм соёлын хүчин зүйлийн хүрээнд авч үзжээ.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Цогц Хөгжлийн Үндэсний Төв
Тэмдэглэл:
Уг судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн судлаачид “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн. Судалгааны багийн ахлагч: Социологийн магистр М.Энхбадрал; Төслийн зөвлөхүүд: Улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од, доктор Д.Бумдарь, социологийн доктор Г.Түмэннаст; Судалгааны багийн гишүүд: Ахлах судлаач, социологич Г.Доржтүвдэн, дата шинжээч Ж.Батболд, Г.Мөнхтунгалаг; Улс төр судлаач, магистр Г.Бадамдаш, Ш.Билгүүн, Г.Золзаяа, А.Түвшинбаяр,
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
96
Судалгааны санд байршуулсан:
2022-05-19
Судалгааг үзсэн:
1437