Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагын тандан судалгаа
Судалгааны хураангуй
Төрд дэмжлэг болж, нөхөж ажиллах, олон нийтийг соён гэгээрүүлэх зэргээр нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирахад ТББ-ууд чухал үүрэгтэй тул чадавхи бүхий үндэсний төрийн бус байгууллагыг хөгжүүлэх нь төрийн нэг чухал зорилт болно. Энэ утгаараа ТББ-ууд нийгэмд гүйцэтгэх үүргээ бодитой, үр дүнтэй хэрэгжүүлж чадах эсэх нь тэдгээрийг дэмжих төрийн бодлого, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчноос шууд хамаардаг