Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Төрийн бус байгууллагын инститүүцийн орчны харьцуулсан шинжилгээ Монгол, Унгар, Польш орнуудын жишээн дээр
Судалгааны хураангуй
Сүүлийн 4 жилд дэлхийн 60 орчим оронд төрийн бус байгууллага (“ТББ”) - тай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх үйл явц тохиожээ. Жишээ нь гэхэд ОХУ-ын Гадаад агентын тухай, Унгарын Гадаадын дэмжлэгтэй байгууллагуудын ил тод байдлын тухай хуулийг батлав. Зарим оронд хэрэгжээд буй иргэний нийгмийн дуу хоолой, санхүүжилтийг хязгаарлах бодлогууд нь ардчиллаас ухрах үйл явц хэмээн ойлгогдож болохоор байна. Дээрх хуулийн зохицуулалтууд нь ТББ-ыг санхүүгийн эх үүсвэр, хандивлагчийн хувийн мэдээлэл, намын дотоод бичиг баримт зэргийг ил тод зарлахыг шаарддаг. ТББ-ын хөгжил болон түүний бие даасан байдал нь иргэний нийгмийн хувьд төдийгүй улс орны ардчилалд ч туйлын чухал юм. Энэхүү судалгаагаар гадаад орны санхүүжилт нь залуу ардчилсан орнуудын ТББ-ын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэдгийг илрүүлэв. Иймд уг санхүүгийн эх үүсвэрийг хуулиар хязгаарлах нь ТББ-ын үйл ажиллагааг боох гэсэн оролдлогоос ялгаагүй аж. Уг судалгаагаар бид Монгол дахь ТББ-ын инстүүцийн орчинг Унгар болон Польш улстай харьцуулан шинжилсэн болно
Эрхлэн гаргасан:
Дефакто институт
Тэмдэглэл:
Судалгааны баг: А.Бат-Оргил, Г.Батхишиг
Нийтлэгдсэн он:
2019
Хуудасны тоо:
21
Судалгааны санд байршуулсан:
2022-04-29
Судалгааг үзсэн:
539