Монгол улсын уул уурхайн засаглал дахь иргэний нийгмийн оролцооны орон зайн үнэлгээ
Судалгааны хураангуй
Нүүрс, зэс, алт, цайр, төмрийн хүдэрт тулгуурласан уул уурхайн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), экспортын орлогыг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэдэг ч экспортын логистик, дэд бүтцийн сул хөгжил, баялгийг боловсруулалгүй түүхий эд хэлбэрээр экспортолдог, татвар хураалттай холбоотой хүндрэлүүд, байгалийн баялгийн орлогын оновчгүй удирдлагаас үүдэлтэй засгийн газрын өр зэрэг бэрхшээлүүд уг салбарт дарамт болсон хэвээр байгаа нь салбарын талаарх олон нийтийн шүүмжлэл, төр засаг, уул уурхай эрхлэгчид, иргэний нийгэм, нутгийн иргэдийн хоорондох зөрчилдөөний гол шалтгаан болж байна.