Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Боловсролоос хөндийрч буй хөвгүүд
Судалгааны хураангуй
2023 онд танилцуулагдсан Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний (PISA) дүнг харахад шалгуулсан хичээлүүдээр хөвгүүд охидоос доогуур үнэлэгдсэн дүн гарсан нь бидний анхаарлыг татсан. Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эрүүл мэндийн доройтол, архинд донтох, хүчирхийлэл үйлдэх, амиа хорлолт нэмэгдсэн зэрэг олон асуудлын хариулт тэдний хөвгүүн байх үетэй, тэдний боловсрол эзэмших байдалтай уялдаатай байж болох таамаглал дэвшүүлэн энэхүү судалгааг эхлүүлсэн билээ. Монголчууд охидоо илүүд үздэгээс, охиддоо сурах боломж олгодгоос хөвгүүд боловсролын хувьд, хөгжлийн хувьд хоцрогддог гэсэн “модон”, уг шалтгааныг халхавчлах тайлбараас цааш ухаж, дэлхийн бусад орнуудтэй харьцуулж, Монголын нөхцөлийг тодруулж үзэн, хөвгүүдийг боловсролоос хөндийрөхөд хүргэж, хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойллоо. Үүнд Хүн амын олонхыг хамарсан ядуурал, өрхийн орлого амьжиргаанд нь хүрэхгүй байгаагийн илрэл хөвгүүд дээр тусаж буйг судалгаа харууллаа. Нийгэм-эдийн засгийн статус доогуур (ядуу, амьжиргааны түвшин доогуур) өрхийн хүүхдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа халамж хамгааллын бодлогын цоорхойг илрүүллээ. Мөн Монголд жендэрийн асуудал байхгүй, боловсролд бүүр байхгүй гэдэг харалган бодлого шийдвэр гаргагчдын хандлага, үйлдлээс болж хөвгүүд олноор сургуулийн гадна үлдэж, сургууль завсардаж байна. Боловсролын салбар жендэрийн мэдрэмжтэй бодлого, төсөв боловсруулж, багш удирдах ажилтнуудын жендэрийн хэвшмэл ойлголт, сөрөг хэм хэмжээ, өрөөсгөл хандлага зэрэгт анхаарах, хөвгүүдэд чиглэсэн эерэг нөлөөллийн, нийгэм- сэтгэлзүй, нийгэмшлийн хөтөлбөрүүд хэрэгтэй болсныг энэхүү судалгаа сануулж байна.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
“Боловсролын төлөө чанга дуугар!” төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгэв. Судлаач Т.Эмүжин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Хянасан Я.Мөнхчимэг, Д.Тунгалаг Гэрэл зургийг Д.Давааням
Нийтлэгдсэн он:
2024
Хэл:
Хуудасны тоо:
86
Судалгааны санд байршуулсан:
2024-12-17
Судалгааг үзсэн:
6