Судалгааны хураангуй
Боловсрол бол хүн бүр төрөлх байдлаасаа үл хамааран хөгжиж дэвшин хүн ёсоор амьдарч, аж төрөх боломж, түлхүүр мөн. Боловсрол нь явцуу утгаараа, хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх бөгөөд нэр төртэй, эрх чөлөөтэй, хараат бус амьдрах баталгаа билээ. Харин өргөн утгаараа, хамтын амьдралын мөн чанарыг тодорхойлогч бөгөөд хүмүүнлэг, ардчилсан, шударга нийгэмд амьдрах суурь хүчин зүйл, хүн бүрийн боломж бололцоо гэлтэй.