Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Хоол хүнстэй байх эрх ба хүнсний тухай хуулийн хэрэгжилт, Непал улс
Судалгааны хураангуй
Непал улсын 2015 онд батлагдсан Үндсэн хуулийн 36-р зүйлд заасан “хоол хүнстэй байх эрх”-ийг хэрэгжүүлэхээр 2018 онд “Хоол хүнстэй байх эрх ба хүнсний тухай хууль” (цаашид Акт гэх) батласныг Эмнести Интернэшнл сайшаан хүлээн авч байна. Тус улсын ерөнхийлөгч батламжилснаар энэ Акт 2018 оны 9 сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ. Непал улсын хэмжээнд өрхийн хүнсний аюулгүй байдал дөнгөж 48.2 %, хүн амын 21.6% нь ядуу амьдралтай, хүн амын ойролцоогоор 41% нь хоол хүнснээс авах хамгийн бага илчлэгээ ч авч чаддаггүй ба бараг хоёр сая орчим хүн хоол тэжээлийн дутагдалтай гэж үзсэн байна. 5 хүртэлх насны хүүхдийн 36% нь хоол тэжээлийн хурц дутагдалд орсон байх ба мөн 5 хүртэлх насны хүүхдийн 53% нь цус багадалттай (6% нь бага зэргийн, 26% нь дунд зэргийн, 1% хүнд хэлбэрийн) байна. Непалын засгийн газар дээр дурдсан өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал болон хүнсний баталгаагүй байдлын асуудлыг шийдвэрлэхээ амлаад байгаа билээ.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Эмнести Интернэшнл
Нийтлэгдсэн он:
2019
Хуудасны тоо:
24
Судалгааны санд байршуулсан:
2024-01-26
Судалгааг үзсэн:
179