Эмнести Интернэшнлийн тайлан 2022/23: Дэлхий дахины дүн шинжилгээ, бүс нутгийн тойм
Судалгааны хураангуй
Урьд өмнөх болон шинээр үүссэн мөргөлдөөн ужгиран сунжирч байгааг 2022 онд харлаа. Зөрчилдөөн бүхий газар нутгуудад олон улсын хүмүүнлэгийн эрх зүй зөрчигдөн, хүн төрөлхтөн эмгэнэлт байдалд хүрлээ. Зөрчилдөөний хүний эрхэд учруулж буй нөлөө, үүнээс дайжсан хүмүүсийг хамгаалах, түүнчлэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцогдохуйц ноцтой зөрчлүүдэд үзүүлэх олон улсын хариу арга хэмжээ ихээхэн зөрүүтэй, ялгамжтай байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө, тэр дундаа эсэргүүцлийн жагсаал хийх эрхийг хатуу гараар нухчин дарж байна. Хүний эрхийг хамгаалж байгаа хүмүүс энэхүү дарамт шахалтынх нь үр дагаврыг илүүтэй амсаж байна.