Судалгааны хураангуй
ДеФакто институтын захирал эдийн засагч Д.Жаргалсайханы нийтлэл. Улс төр судлаач Михаль Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” бүтээлдээ харуулсан Чех орны сүүлийн 25 жилийн клиентелизмийн тогтолцоо, улс төрийн намуудын хямралын дүр зураг нь Монголтой тун төсөөтэй харагдаж байна. Чехийн нийгэм, улс төрийн орчинд буй иргэний нийгмийн хоосон орон зай нь энэ улсын ардчилсан шилжилтийн хамгийн эмзэг цэг нь болоод байна гэж тэр дүгнэжээ.