Судалгааны хураангуй
Шударга байдлын үнэлгээ (ШБҮ) гэж тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээнд үндэслэсэн үнэлгээ юм.
Үнэлгээг 0-100 хүртэл оноогоор гаргах бөгөөд үнэлгээний утга 100-тай тэнцүү бол хамгийн шударгыг илэрхийлэх бөгөөд ШБҮ-2015-д 62 төрийн байгууллага (яам, засгийн газрын агентлаг, аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар)-ыг хамруулсан.ШБҮ-ний мэдээлэл цуглуулах судалгаанд нийтдээ 4340 нэгжийг хамруулсан бөгөөд үүнээс ГШБҮ-нд 2330 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, ДШБҮ-нд 1390 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 620 шинжээчийг хамруулсан болно.Төрийн байгууллагууд ШБҮ-ээр 100 оноо авахаас дунджаар 73.8 оноо авсан байна. ШБҮ-ний дүнгээс харахад байгууллагын ДШБҮ-ний оноо 81.9 гарсан байгаа бол ГШБҮ болон БОҮ-ний оноо тус бүр 69.8 гэсэн дүнтэй гарчээ