Судалгааны хураангуй
“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар, Дорнод, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймгуудын 1000 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2010 оны 10-р сарын 1-с 9-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулав.