Судалгааны хураангуй
“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Увс, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудийн 1200 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2018 оны 3-р сарын 15-с 4 сар 2-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулав.