Судалгааны хураангуй
Бага боловсролын чиглэлээр хийсэн судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэстний цөөнхийн хүүхэд, эмзэг бүлгийн (нийгэм-эдийн засгийн) хүүхэд, малчдын хүүхэд, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд зэрэг таван бүлгийн хүүхдийг боловсролоос гадуур үлдэх, анхаарлын гадна орхигдох магадлалтай гэж үзсэн байна. Мөн орон нутгаас шилжин ирэгсдийн болон нийтийн байранд хот дотроо нүүдэллэн амьдардаг айлын хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийн асуудал гарч ирдгийг онцолсон байна. Тиймээс бид эдгээр бүлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгоруудыг судалж, бодлогын зөвлөмжүүдийг олон талын оролцоотой боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэхээр энэхүү чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ.
Эрхлэн гаргасан:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
Төслийн нэр: Маргиналчлагдсан бүлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй саад тотгор, бэрхшээлийг тодорхойлох судалгаа
Тайлангийн агуулга: Боловсролоос тусгаарлагдсан хүүхэд, өрхийн нөхцөл байдал, үндсэн шалтгаан, өнөөгийн төлөв байдал, бодлогын суурь асуудлууд
Зөвлөх: Социологийн ухааны доктор М.Батбаатар
Хянасан: Д.Тунгалаг, Я.Мөнхчимэг
Боловсролын төлөө чанга дуугарцгаая! төслийн санхүүжилтийн дэмжлэгтэй хэвлэв
Судалгааны санд байршуулсан:
2023-12-12