Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Хос хэлний боловсролын бодлогын өнөөгийн нөхцөл байдал
Судалгааны хураангуй
Аливаа эрх зөрчигдөх суурь нь тогтолцоонд байдаг буюу тэдгээр бүлгийн суралцагчдын талаарх бодлого шийдвэр хийдэлтэй, төсөв хөрөнгө оруулалт дутуу дулимаг, эсвэл тэдгээр бүлгийн эрэлт хэрэгцээ онцлогийг үйл хайхрах төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийн асуудал байдгийг эдгээр судалгааны дүн харуулсан. Бидний нэгэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь «Монгол улсад амьдарч буй үндэстний цөөнхийн төлөөллийн хувьд 1. эх орноороо; 2. эрх чөлөөгөөрөө; 3. үндэстний хэл, соёл, ёс заншлаараа бахархана» гэж хариулсан байна. Мөн 1. олон нийтийн сүлжээн дэх ялгаварлан гадуурхалт, доромжлол; 2. Таваас арван жилийн дараа үр хүүхдүүд маань үндэсний эх хэл, соёлоо алдах вий гэхээс; 3. боловсролын салбарын тулгамдаж буй асуудал шийдэгдэж, төрийн хэлний мэдлэг чадвар дээшлэхгүй байгаад санаа зовж, эмзэглэж байна» хэмээсэн нь танд нэгийг бодогдуулах биз ээ.
Эрхлэн гаргасан:
“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
Судлаачид: Ж.Зульмира (Боловсролын хүрээлэнгийн судлаач, Боловсрол эвслийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн) Б.Алтангүл (МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш, доктор, профессор), Б.Ардак ("Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Налайх дүүргийн салбар зөвлөлийн зохицуулагч), Г.Чулуун-Эрдэнэ (МУБИС-ийн Англи хэлний тэнхимийн багш, докторант), Б.Бахатгүл (Бие даасан судлаач) Д.Тунгалаг (“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч) Редактор Д.Тунгалаг ("Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч) Хавтасны зургийг Д.Давааням (баримтат гэрэл зурагчин)
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
72
Судалгааны санд байршуулсан:
2023-12-12
Судалгааг үзсэн:
379