Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Монгол улсын сонгууль (1992-2021)
Судалгааны хураангуй
Монгол Улсын ардчилсан тогтолцоонд шилжих үйл явц нь улс төрийн олон намын өрсөлдөөнийг хангасан, засгийн эрхийг тайван замаар шилжүүлсэн, ихэнх ажиглагчдын үздэгээр найман удаагийн чөлөөт, шударга сонгуулиар баталгаажиж иржээ. Энэ нь залуу ардчилалтай боловч Монгол Улс нь өнөөг хүртэл тэсвэр хатуужилтай, хүчирхэг ардчиллыг бэхжүүлсээр ирснийг харуулж байна. Монгол Улсын ардчиллын түүх ерөнхий зургаараа эерэг ч улс төр, сонгуулийн хувьд нэлээд сорилттой тулгарч иржээ. Гурван шатны сонгууль (Улсын Их Хурал, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль) бүрд сонгогчдын ирц буурч, Засгийн газар болон сонгогдсон албан тушаалтнуудад итгэх иргэдийн итгэл буурч байгааг олон нийтийн санал асуулгын дүнгээс харж болно. Эдгээр асуудал нь дэлхийн олон ардчилсан оронд тулгардаг боловч Монголын сонгуулийн тогтолцооны онцлогоос үүдэлтэй сорилтууд ч бий. Энэхүү эмхэтгэлээр 1992-2021 оныг хүртэлх Монгол Улсын сонгуулийн дата мэдээллийн суурийг бүрдүүлж, боломжит дүн шинжилгээг хийхийг зорьсон. Ингэхдээ дата мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгохын сацуу улс төр, засаглалд сонгуулийн тогтолцооны үзүүлж буй нөлөөллийг шинжлэхийг зорив. Түүнчлэн сонгогчдын ирц буурч буйн гол шалтгаан, сонгуулийн тогтолцооны тогтворгүй байдал болон улс төрийн намуудын өрсөлдөөний нөлөөлөл зэрэг Монгол улсад ажиглагдаж байгаа гол чиг хандлагуудыг тодорхойлон, иргэний боловсрол, улс төрийн намын хөгжил, сонгуулийн стратеги болон легитим чанарт тэдгээрийн үзүүлж буй нөлөөлөлд дүн шинжилгээ хийхийг зорьсон.
Эрхлэн гаргасан:
Азийн сан
Тэмдэглэл:
Судлаачид: Д. Бадамдаш, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Э. Гэрэлт-Од, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, улс төр судлаач, доктор А. Бат-Оргил, ХБНГУ-ын Боннын Их Сургууль, Ази, дорно дахины судлалын тэнхимийн докторант А. Алтанзул, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Г. Шинэбаяр, Нихон Их Сургууль, Хууль зүйн Сургууль, Улс төр судлалын докторант Д. Ундрах, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б. Эрдэнэдалай, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б. Сарантуяа, Улс төр судлаач, МУИС-ийн Хууль зүйн Сургууль, Эрхзүйн оюутан Марк Кэйниг, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Энэхүү эмхэтгэлийг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлэгдсэн агуулга нь судлаачдын хувийн үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсвэл дээрх агентлаг, хүрээлэн, сангийн албан ёсны байр суурь биш болно.
Нийтлэгдсэн он:
2023
Хуудасны тоо:
108
Судалгааны санд байршуулсан:
2023-05-02
Судалгааг үзсэн:
917