Судалгааны хураангуй
Жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах асуудал нь зөвхөн эмэгтэйчүүдийн тухай асуудал биш бөгөөд хүйсээс үл хамааран хүн бүрийн ялгаатай хэрэгцээг хангах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн гишүүн хүн нэг бүрийн тэгш үнэлэмж, ялгаатай хэрэгцээнд суурилсан үр нөлөөтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь илүү шударга, бүтээмж өндөртэй нийгмийг цогцлоон бүтээхээс гадна дэлхий дахинд энх тайвныг бий болгох ач холбогдолтой гэж үздэг. Тийм ч учраас жендэрийн мэдрэмжтэй бодлогыг “ухаалаг бодлого” хэмээн нэрлэдэг байна.