Тэмдэглэл:
“Монгол дахь ТББ-уудын дүр зураг” судалгаа нь тоон үзүүлэлтийн судалгаа бөгөөд Хууль зүй дотоод хэргийн яам, Үндэсний татварын ерөнхий газар болон Татварын албадуудаас авсан мэдээлэл дээр үндэслэн хийсэн болно. Судалгааны мэдээ, мэдээллийг 2005 оны 07-р сарын 01-нээс 12-р сарын 15-ны хооронд цуглуулж нэгтгэсэн.