Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм-улс төрийн судалгаа 2020
Судалгааны хураангуй
“Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм-улс төрийн судалгаа” гэсэн судалгааны ерөнхий сэдвийн хүрээнд хийсэн энэ удаагийн бодлогын судалгаа нь нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан судлаач бүрийн санал болгосон судалгааны тодорхой сэдэв ба экспертүүдийн саналын томьёолол зэрэгт тулгуурлан тодорхойлогдсон дэд сэдвүүдийн агуулгаас бүрдэж байгаа бөгөөд дараах тодорхой асуудлуудыг хамарсан нийт долоон чиглэлээрх судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг толилуулж байна .
Үүнд:
- Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс;
- Олон нийтийн хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах нь (хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын жишээн дээр);
- Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам;
- Засаглалын цахим шилжилт: төрийн үйл хэрэг дэх иргэдийн цахим оролцоо;
- Монгол Улсын төсвийн хяналт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам;
- Монгол дахь иргэний нийгмийн байгууллагын хөгжил, хандлагын зарим асуудлыг хүний эрх, байгаль орчны төрийн бус байгууллагын жишээн дээр авч үзэх нь;
- Монгол дахь ардчиллын бэхжилт, сорилтын зарим асуудлыг олон улсын харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх нь;