Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн судалгаа
Судалгааны хураангуй
Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, түүний үйл ажиллагаа хэвийн байх төдийгүй, хүн бие махбод, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс, эрүүл саруул байх тухай ойлголт юм. Хүн бүр сэтгэл ханамжтай,аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байх, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй шийдэхэд тус болох гэр бүл төлөвлөлтийн аюулгүй, үр дүнтэй арга хэрэгсэл, мэдээллээр хангагдах, жирэмсний болон амаржих хугацаанд осол, аюулгүй байж, эрүүл хүүхэд төрүүлэх боломж бүрдүүлсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүртэх боломжоор хангагдсан байх ёстой