Судалгааны хураангуй
Судалгаагаар Монгол Улс дахь хорих ангийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хорих анги дахь хөдөлмөрийн зохион байгуулалт, төлөв байдлыг тоймлосон болно. Судалгааг 2013 оны 6-11 дүгээр сард хорих 407, 417, 421-р ангиудад тус тус газар дээр нь очиж хийхдээ 522 ялтныг оролцуулж, санал асуулга авсан юм.