Монгол Улс дахь заавал хаах цэргийн алба ба хугацаат цэргийн хөдөлмөр: Бодлого, практикийн дүн шинжилгээ
Судалгааны хураангуй
Уг судалгааны ажлыг 2013 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд барилга-инженерийн 339, 340 дүгээр ангид нийт 159 хугацаат цэргийн албан хаагчийг хамруулан хийж гүйцэтгэсэн болно. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 дүгээр конвенц нь заавал хаах цэргийн алба байхыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хугацаат цэргийн алба хаагчдыг гагцхүү цэвэр цэргийн шинжтэй ажил хөдөлмөрт дайчлахыг зөвшөөрдөг байна.