Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Монгол Улс дахь бичил уурхай ба Хүний эрх
Судалгааны хураангуй
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний заалтын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буйд шалгалт, судалгаа хийж, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж гарган холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор "Монгол Улс дахь уул уурхайн салбар ба хүний эрх” судалгааг тодорхой бүс нутгуудад үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Судалгааны ажлын хүрээнд бичил уурхай дахь хүний эрхийн төлөв байдал, Үндсэн хуульд заасан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хүний эрхийн зөрчлийн шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Хүний Эрхийн Үндэсний Комисс
Тэмдэглэл:
Хүний эрхийн Үндэсний Комиссийн судалгааны баг Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Ц.Одгэрэл Судлаач, МУИС-ийн НШУС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхмийн докторант А.Энхтөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Гомдол, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ Хүний эрхийн Үндэсний Комисс, Гомдол, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн референт Т.Энхцэцэг Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн бичил уурхайн бодлогын эксперт
Нийтлэгдсэн он:
2012
Хуудасны тоо:
48
Судалгааны санд байршуулсан:
2023-02-01
Судалгааг үзсэн:
296