Судалгааны хураангуй
Энэхүү судалгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаан дахь хүнд суртал, түүнийг үүсгэж буй шалтгаан нөхцлийн талаархи иргэдийн ойлголт, хандлагыг тогтоох; захиргааны байгууллагын үйл ажиллагаан дахь хүнд суртал, түүнийг үүсгэж буй шалтгаан, нөхцлийн талаархи төрийн албан хаагчдын ойлголт, хандлагыг тогтоох; төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээг нэгтгэн, мэдээлэх; холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох арга, хүнд суртлаас гарах арга замыг тодорхойлох ач холбогдолтой юм