Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Мансардан орон сууц ба хүний эрхийн асуудал
Судалгааны хураангуй
Нийслэл хотод баригдсан “оросын” гэх угсармал 4-5 давхар барилгууд техникийн шаардлагыг хангасан тохиолдолд мансард барих бололцоотой. Мансардан сууц нь богино хугацаанд баригддаг, энгийн орон сууцтай харьцуулахад хямд үнэтэй шаардлагын дагуу барьсан тохиолдолд суурь барилгыг мөөгөнцөртөх, цантахаас хамгаалдагаараа барилгын нас, эдэлгээг сайжруулах сайн талтай. Гэсэн хэдий боловч мансардыг оршин суугчдийн зөвшөөрөлгүй, шаардлагатай дүгнэлт гаргуулалгүй, чанар муутай барилгын материалаар барьсан, оршин суугчдад амласан тохижилтийн ажлыг хийгээгүй зэрэг гомдлыг иргэд ихээр тавьж байсан нь энэхүү мэдээлэл цуглуулах ажиллагааг зохион байгуулах үндэслэл болсон юм.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Хүний Эрхийн Үндэсний Комисс
Тэмдэглэл:
ХЭҮК-ын Стратеги төлөвлөгөөний Зорилт 2.1, 2008 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.1-д заасны дагуу нийслэлийн 5 дүүргийн 104 орон сууцанд баригдаж буй мансардан сууц иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зохистой орон байраар хангагдах болон өмчлөх эрхийн хэрэгжилтэнд хэрхэн нөлөөлж байгаа тухай мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийснээ илтгэж байна.
Нийтлэгдсэн он:
2008
Хуудасны тоо:
42
Судалгааны санд байршуулсан:
2023-02-01
Судалгааг үзсэн:
258