Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Иргэдийн оролцооны эрх зүйн орчин ба үнэлгээ
Судалгааны хураангуй
“Иргэдийн оролцооны эрх зүйн орчин хэрэгжилтийн байдалд шинжилгээ хийх” төслийн хүрээнд МУ-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа тулгуур хууль болон салбар хоорондын хуульд иргэдийн оролцоо хэрхэн тусгалаа олсныг шинжлэн үзэх, тулгуур хуульд тусгасан үзэл санаа салбарын хуультай хэрхэн уялдаж байгаа зэргийг тодорхойлох нь уг судалгааны зорилго юм. Судалгаанд иргэдийн оролцооны үндсэн хэлбэр болох мэдээлэх, зөвлөлдөх, идэвхтэй оролцоо, иргэдийн хяналт гэсэн ангиллаар хууль эрх зүйн шинжилж, эерэг сөрөг тал, боломжтой тохиолдолд хэрэгжилтийн байдлыг судалсан болно.
Эрхлэн гаргасан:
Улс төрийн боловсролын академи
Тэмдэглэл:
Энэхүү тайлан нь Ардчиллыг Хамгаалах Иргэний Нийгмийн төлөөх Дэлхийн Хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Улс төрийн Боловсролын Академиас бэлтгэгдсэн болно. Судлаач Л.Анар-Эрдэнэ (Улс төрийн боловсролын академийн багш) Б.Батхүү (Бодлогын судлаач) Б.Баярмаа (“Хөвсгөл далайн эзэд” ТББ захирал) П.Мөнхцэцэг (Судлаач, Төслийн ажилтан) Н.Мягмарцоож (МУБИС, Улс төр судлал, социологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)) Л.Отгонтуяа (Удирдлагын академийн багш) Ц.Цэцэнбилэг (Төслийн удирдагч, доктор (Ph.D)) М.Энхбат (Улс төрийн боловсролын академийн гүйцэтгэх захирал)
Нийтлэгдсэн он:
2013
Хуудасны тоо:
190
Судалгааны санд байршуулсан:
2022-04-26
Судалгааг үзсэн:
996