Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Ашигт малмалын үйл ажиллагааны улмаас ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй байдал
Судалгааны хураангуй
Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагууд 2006 оноос өмнө нөхөн сэргээлт хийдэггүй байсан. Үүний улмаас нөхөн сэргээлт огт хийгээгүй найман компани, хагас хийсэн буюу нөхөн сэргээлт дөнгөж эхлэлтийн байдалтай байгаа дөрвөн компаниуд байна.Заамар сумын засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зүгээс хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах талаар зохион байгуулсан ажлын зарим талын үр дүн байгаа боловч энэ талаар тооцоо судалгаа муутай, хэт ерөнхий хандсан тал ажиглагдаж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид санаачлагатай ажиллаж байгаа юм байна.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Хүний Эрхийн Үндэсний Комисс
Тэмдэглэл:
Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын төслийн үндэсний зөвлөх Г.Далайжамц, Комиссын рөфөрент Б.Долгион, Монгол телевизийн сэтгүүлч Ш.Мөнхцэцэг, зураглаач Д.Энхтөр нар энэ сарын 20-25-ны өдрүүдэд төв аймгийн Заамар сум, мөн сумын 3-р баг, Жаргалант, Борнуур сумдуудад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хэрхэн хэрэгжиж буй талаарх танилцах судалгааг хийлээ.
Нийтлэгдсэн он:
2008
Хуудасны тоо:
14
Судалгааны санд байршуулсан:
2023-02-01
Судалгааг үзсэн:
202