Судалгааны хураангуй
Цаатан иргэдийн амьдрал өнөөдөр маш хүнд байна. Тодорхой бодлого хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхгүй, одоогийнх шиг байх аваас үндэсний цөөнхийн гол шинжээ алдаж, тайгад олон зуун жилийг туулсан нэн эртний нэгэн амьдралын өвөрмөц хэв шинж мөхөхөд хүрч байгаа нь үнэхээр эмгэнэлт явдал юм. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх байхгүй, уламжлалт зан заншил нь баларч үгүй болсон, хүүхэд залуучууд нь өөрийн төрөлх хэлээ муу мэддэг, эсхүл мэдэхгүй болж, ахуй амьдралын хувьд ядууралд автсан зэрэг нь үүний гол шалтгаан болно.