Монгол Улс дахь тайван жагсаал, цуглаан хийх эрхийн төлөв байдал, цаашид боловсронгуй болгох асуудал
Судалгааны хураангуй
Бидний судлан үзсэнээр 1998-2003 оны хооронд Нийслэл болон Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн Засаг Даргын тамгын газарт иргэд, байгууллагаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл хүссэн 165 хүсэлт ирүүлжээ. Үүний 141 хүсэлтэд жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл олгож, 21 хүсэлтэд зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.