Судалгааны хураангуй
1992-2003 онд нийт 2838 тогтоол батлагдсанаас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоол 2390 байна. Үүнээс хүний эрхтэй холбоотой тогтоол 108 байна гэж үзлээ. Судалгааны явцад Засгийн газрын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах заалттай нийцэж буй эсэхэд илүү анхаарч ажилласан бөгөөд ихэнхи оны тогтоолд ийм зөрчил илрээгүй болно. Дурдсан 12 оны Засгийн газрын тогтоолоос Монгол Улсын Үндсэн хууль, хууль, нэгдэн орсон хүний эрхийн холбогдолтой олон улсын гэрээ зөрчсөн гэж үзсэн нийт 5 тогтоол байна гэж үзлээ.