ХЭҮК-оос иргэдийн өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхийн талаар хийсэн судалгааны тайлан
Судалгааны хураангуй
ХЭҮК-оос тусгай удирдамж гаргаж, 19 аймаг нийслэл хотыг хамруулан иргэдийн өмгөөлөгчөө сонгох эрх зүйн туслалцаа авах эрхийн төлөв байдалд судалгаа хийж үзэв. Судалгаанд ХЭҮК-ын ажилтнууд, түүнчлэн хөдөө орон нутаг дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож өмгөөлөгчид, урьдчилан хорих байруудад хоригдож буй хүмүүс, гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй хүмүүс болон жирийн иргэдээс санал асуулгын хуудсаар судалгаа авах, өмгөөллийн байгууллага, төрийн байгууллагын ажилтнуудаас лавлагаа авах, бичиг баримт үзэж танилцах аргуудыг хэрэглэн дүнг гаргасан болно