Судалгааны хураангуй
Энэхүү хэрэгцээ тодорхойлох судалгаа нь ЗГ-ын 2016 оны 59-р тогтоолоор батлагдсан Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалын хүрээнд боловсруулагдсан. Мөн түүнчлэн энэхүү тайлан зөвхөн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох практик хэрэгцээ шаардлагыг шинжлэх бөгөөд, хуулийн зохицуулалтын хувилбар, түүний үр нөлөө хийгээд зохицуулалтын олон улсын харьцуулсан судалгааг хамрахгүй болно.