Судалгааны хураангуй
Энэхүү судалгааны ажлын хүрээнд 1993 оноос хойших Монгол Улсад болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиудын үр дүнд харьцуулсан шинжилгээ хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог, сонгуулийн үр дүнд нөлөөлөгч хүчин зүйлс, тогтмол өсөж буй сонгуулийн кампанит ажлын зардлын дүн зэрэгт хамаарал бий, эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Улсын дээд шүүх зэрэг байгууллагын албан ёсны дүн мэдээнд үндэслэн дата статистикийн шинжилгээ хийхийг зорьж байна.