Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Сонгуулийн тогтолцоог сайжруулах нь: харьцуулсан судалгаа
Судалгааны хураангуй
Энэ судалгаагаар 1992 оноос хойш 2020 оныг хүртэл болсон найман удаагийн парламентын сонгуулийн тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн. Ингэхдээ сонгуулийн зохист харьцаа, үр ашигтай намын тоо зэрэг үзүүлэлтүүдийг Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлд үндэслэн тооцоолсон. Дараа нь Монголын сонгуулийн тогтолцооны үр нөлөөг таван өөр сонгуулийн тогтолцоотой оронтой харьцуулан шинжилсэн. Харьцуулахдаа институтийн орчны харьцуулсан шинжилгээний арга зүйг ашигласан. Монголд нийт найман удаагийн сонгууль хийхдээ дөрвөн өөр тогтолцоог ашигласан бөгөөд таван удаа өөрчлөлт оруулсан нь институтийн хувьд тогтворгүй байдлыг бий болгожээ. Сонгуулийн тогтолцооны хувьд олонхын/дийлэнх олонхын тогтолцоог ашиглаж ирсэн нь нэг нам давамгайлсан улс төрийн тогтолцоог бий болгохоос гадна сонгогчдын санал гээгдэх, сонгуулийн легитим алдагдах нөхцөл байдлыг бий болгож байна.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Азийн сан
Тэмдэглэл:
А.Бат-Оргил Улс төр судлаач Энэхүү судалгааг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Азийн сангийн хэрэгжүүлж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
24
Судалгааны санд байршуулсан:
2022-12-21
Судалгааг үзсэн:
749