Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулсан авлигатай тэмцэх ажлын туршлага судлах сургалт (2011. 2014 )
Судалгааны хураангуй
Азийн сан нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсад Авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх төслийг 2006-2011 онд, Монгол Улсад Засаглал ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийг 2012-2014 онд хэрэгжүүлсэн. Тус төсөл авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийг авлигын хүчин чармайлтад татан оролцуулах зэрэг олон чиглэлээр ажиллаж ирсэн. Энэ хүрээнд авлигын гэмт хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих, шүүхээр амжилттай шийдвэрлэх ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр АТГ, Улсын Ерөнхий Порукрорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Улсын Дээд Шүүх болон бусад шүүхүүд, Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй хамтран ажилласан билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сан Сингапур улсын авлигатай тэмцэх туршлагаас судлах сургалтыг Сингапурын Гадаад харилцааны яам, Төрийн албаны коллежтой хамтран 2 удаа зохион байгуулсан. Тус сан сургалтаас олж авсан мэдлэг мэдээллийг Авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа хамтрагч байгууллагуудын ажилтан, албан хаагч нартай хуваалцах зорилгоор сургалтын материал, тайлан болон холбогдох уулзалт, хэлэлцүүлгийн материалыг бэлтгэв.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Азийн сан
Тэмдэглэл:
Энэхүү судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан хийж гүйцэтгэсэн.
Төрөл:
Нийтлэгдсэн он:
2014
Хуудасны тоо:
76
Судалгааны санд байршуулсан:
2022-08-03
Судалгааг үзсэн:
269