Судалгааны хураангуй
Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгаагаар цагдаагийн байгууллага (3.22), мэргэжлийн хяналтын байгууллага (3.33), эрүүл мэндийн байгууллага (3.41), татварын байгууллага (3.42) зэрэг нь төрийн байгууллагын дунджаас доогуур үнэлэгдсэн бол гаалийн байгууллага (3.43) төрийн байгууллагын дундаж үнэлгээтэй ижил түвшинд, харин газрын алба (3.46), боловсролын байгууллага (3.51), нийгмийн даатгалын байгууллага (3.51), нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага (3.54), улсын бүртгэлийн байгууллага (3.66) үнэлгээгээр төрийн байгууллагын дунджаас дээгүүр байна.