Судалгааны хураангуй
Судалгааны ажлын гол зорилго нь 2006 оноос хойш хийгдсэн судалгааны арга зүй, хамрах хүрээ, зорилго зэрэгт дүн шинжилгээ хийх юм. Мэдээлэл цуглуулалтын хүрээнд нийт 45 судалгаа, шинжилгээний нэрс цугларсанаар олон улсын түвшний авлигын индекс, авлигатай шууд хамааралтай бус, арга зүйтэй холбоотой шаардлагатай мэдээлэл хязгаарлагдмал, судалгааны тайлан олдоогүй зэрэг нөхцлүүдийг харгалзан 35 судалгааны мэдээлэлд шинжилгээ хийсэн.