Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдал судалгаа 2016
Судалгааны хураангуй
2012 оноос хойш явагдаж буй энэхүү судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт дээр тулгуурлан бизнесийн орчин дахь авлигын нөлөөллийг харуулахыг зорьдог бөгөөдсудалгааг 2016 оны 9-р сард Улаанбаатар хот дахь330 аж ахуй нэгж, компанийн төлөөлөл болох бизнес эрхлэгчдийг хамруулан явуулав. Энэ оны судалгаа нь 2016 оны УИХ-ын сонгууль, эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшны уналт болон Засгийн Газрын зүгээс эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санаачлагуудыг хэрэгжүүлэхээр оролдож буй зэрэг томоохон үйл явдлуудын үеэр хийгдлээ. Иймэрхүү дур зурагтай бизнесийн орчинд судалгааны үзүүлэлтүүд бүх төрөлд багасч, сэтгэл ханамж буурсан, хөрөнгө оруулалтын орчин таатай бус болон бизнес эрхлэгчид өөдрөг бус байгааг улам тодотгож өгөв."
Эрхлэн гаргасан:
Азийн сан, Сант Марал Сан
Тэмдэглэл:
Азийн Сан, Сант Марал сантай хамтран жил бүр явуулдаг “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны долоо дахь удаагийн дүнгээ танилцууллаа. Уг судалгааг“Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Канадын Гадаад хэргийняамны санхүүжилтээр Азийн Сан хэрэгжүүлсэн болно.
Нийтлэгдсэн он:
2016
Хуудасны тоо:
80
Судалгааны санд байршуулсан:
2022-08-03
Судалгааг үзсэн:
284