Судалгааны хураангуй
Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар боловсролын үйлчилгээний аль ч шатлалд ёс зүй, авлигын шинжтэй асуудлууд их байна. Эцэг эхчүүд боловсролын салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг 2.65 буюу “дунд зэрэг” гэж үнэлсэн бол салбарын багш, ажилтан, судлаачдын хувьд 3.37 буюу “их” гэсэн үнэлгээ өгч, илүү шүүмжлэлтэй хандаж байна