Судалгааны хураангуй
Энэхүү судалгаа нь хувийн хэвшил болон төр, тэдгээрийн хоорондох харилцааны мэдээлэлд тулгуурлан бизнесийн орчны шинэчлэл хийх боломжуудын талаар мэдээлэл цуглуулдаг. Судалгааг урт хугацаанд, тогтмол давтамжтай хийснээр ойлголт, хандлагад гарч буй өөрчлөлтийг харьцуулах, үнэлэх боломжийг олгодог юм. Судалгааны зорилго нь бизнес эрхлэгчид, бодлого тодорхойлогчид, ялангуяа төрийн үйлчилгээний байгууллагуудын засаглал, менежментыг сайжруулах, хандлагыг өөрчлөх мөн авлигаас урьдчилан сэргийлэхэд оршино.