Судалгааны хураангуй
Уг судалгаагаар Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг оролцоо,өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт зэрэг дөрвөн гол үзүүлэлтээр үнэлэн индекс гаргахыг зорилоо. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 улс төрийн намаас 6 нь энэ судалгаанд хамрагдсан болно. Улс төрийн намуудын дотоод ардчилалд тулгарч байгаа саад бэрхшээл, болон цаашид юунд түлхүү анхаарах ёстойг уг судалгаанд тусгасан болно.