UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
МУ-ын Ерөнхийлөгч Хүрэлсүх, МУ-ын ЗГ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МУ-ын УИХ дарга Г.Занданшатар -д хаягласан өргөдөл
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоё
А.Дөлгөөн   5058 дэмжсэн

Уг өргөдөл нь хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд ялгаваргүй олгохыг шаардах зорилготой. Энэ нь дараах шалтгаантай:

  1. Хүүхдийн мөнгө нь хүүхэд нэг бүрийн хөгжилд зориулагдах ёстой. Улсын хэмжээнд ЗГ-аас хүүхдийн мөнгийг халамж, тэтгэмж болгон хувиргасан.  ( МУ-ын Хүүхдийн эрхийн хуульд заасан хүүхдийг ялгаварлан гадуурхах ноцтой зөрчил үүссэн)
  2. Зорилтот бүлгийг тодорхойлохдоо алдаа гаргасан. Халамжийн бодлогоор Зорилтот бүлэг рүү чиглүүлэх ийнхүү ажлыг Үндэсний Статистикийн Хороо болон бусад төрийн байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд 91%-д олгох шийдвэр гарч төсөв баталсан. ( Шат шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, цахим мэдээллийн бүртгэлийн ноцтой алдаануудаас болж хүүхдийн мөнгөн олголтод ард иргэдэд хүндрэл учруулсан талаар ХНХЯам, ҮСХороонуудад шаардлага хүргүүлсэн боловч төрийн байгууллагууд иргэдийн эрх ашгийн төлөө ажлаа хийхгүйн дээр хууль хүн бүрд тэгш үйлчлэхгүй байна)
  3. Улсын хэмжээний 91%-н зорилтот бүлэгт багтаж чадаагүй нийт айл өрх буюу 9%-ийн тодотголтой зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл, татвар хасагдаагүй цалингийн бохир дүнгээр тооцсон түүнчлэн ипотекийн зээлтэй өмчлөх захиран зарцуулах эрхгүй хөрөнгийг өрхийн хөрөнгө болгон тооцсон алдаатай аргачлалаас болж хасагдсан олон мянган айл өрхүүд байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өрх толгойлсон эцэг эхчүүд, өр зээлтэй үнэнчээр татвар шимтгэлээ төлдөг зорилтот бүлгийн айл өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгө авч чадалгүй хохирон үлдлээ.
  4. Ээжүүдийн төлөөллөөр дамжуулан 2 хоногийн хугацаанд 1000 гаруй өрх хандсан нь, үүнээс их зорилтот бүлгийн айл өрхийн хүүхдүүд хохирч үлдсээр байгааг харуулж байна.

Ийнхүү та болон таны ирээдүй болсон Монголын үр хүүхдүүдийн төлөө шударга ёс, зөрчигдөн үлдсэн эрхийн төлөө бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоё.

Ээжүүдийн төлөөлөл А.Дөлгөөн

 

 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах