UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Авилгатай Тэмцэх Газар, Монгол Улсын Засгийн газар -д хаягласан өргөдөл
Зориулалтын бусаар ашиглаж гэрээний үүргээ зөрчсөн тул улсын циркийг буцааж авъя
Д.Алтангэрэл   11 дэмжсэн

Анх циркийг үйл ажиллагааг нь зориулалтын дагуу явуулах нөхцөлтэйгээр менежментийн хувьчлал хийсэн боловч хувьчилж авсан тал энэхүү гэрээний үүргээ биелүүлэлгүй 16 жил боллоо. Улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр циркийн үйл ажиллагааг хэвийн явуулна гэсэн боловч циркчдийн бэлтгэл сургуулилт хийхэд сард 15 сая төгрөгийн төлбөр авч байсан тухай дараах эх сурвалжид дурьдсан байна. https://news.mn/r/2360500/

Аса группийн гэрээний эрхээ зөрчсөн талаар өмнө нь ШӨХТГ-аас асуудал дэвшүүлж байсан боловч шийдэгдээгүй. Мөн, дээр дурьдсан эх сурвалжид Соёлын яамнаас 2020 онд ажлын хэсэг байгуулан асуудлыг судалж байна гэсэн боловч өдийг хүртэл бас л шийдэгдсэнгүй. 

Үүнээс болоод Монголын бүхэл бүтэн үе хүүхэд насандаа цирк үзэж чадсангүй. Дэлхийд шилдэг нь байсан Монгол Цирк байхгүй боллоо.

Илэрхий гэрээний үүргээ зөрчсөн боловч ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь цаанаа авилга, албан тушаалын хэрэг нуугдаж байж болзошгүй гэсэн хардлага дагуулж байгаа тул Авилгатай Тэмцэх Газар болон Монгол Улсын Засгийн Газар энэхүү асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье!

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах