МУГТамирчин Э.Цэндбаатарын эрхийг сэргээж, боксын дэлхийн аваргын тэмцээнд оролцуулахыг шаардаж байна.
Мөн нэр хүндийг нь сэргээж түүнээс уучлалт гуйхыг Монголын боксын холбооноос шаардаж байна. Тамирчны хувьд бэлтгэл цаг хугацаа хамгийн чухал байдаг. Залуу тамирчнаа хохирохоос сэргийлье.
Э.Цэндбаатарын тухай "Улаан бал" товч тойм нэвтрүүлгээр гарсан агуулгад Монголын боксын холбоо тайлбар хийхийг мөн олон нийт хүсэж байна. Цаашид боксын холбоо дотоод зохион байгуулалт, системээ сайжруулах шаардлагатайг уг үйл явдал харуулж байгаа юм. Иймд холбооныхоо үйл ажиллагааг ил тод явуулж, нээлттэй чанартай ажиллахыг боксын холбоонд уг өргөдлөөр сануулж байгаа юм.