UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ -д хаягласан өргөдөл
Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардсан өргөдөл
"Бүх нийт боловсролын төлөө! иргэний нийгмийн үндэсний эвсэл", "Монголын Залуучуудын Эвсэл"   544 дэмжсэн

Хүүхдийн эрхийн төлөө Засгийн газрын тогтоолын (2025.01.29) төслийг ёсчлон батлахгүй байя!

Зуны дэлгэр цагт хүүхдээр хурдан морь унуулах нь хэвээр бөгөөд гагцхүү өвөл, хаврын улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хамгаалахын төлөө хийж буй үйлдэл гэдгийг та бүхнийг ойлгож, дэмжинэ гэж найдаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2025.01.29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын залуучуудын эвсэл цахим өргөдөл гаргаж байна.

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол бол хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, боловсролоос хоцрогдох, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг дэвшилтэт шийдвэр байсан юм. Харамсалтай нь Засгийн газрын дээрх мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Удирдлагын баг мэдэгдэл гаргаад байна.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах, хамгаалах бүхий л арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ.

Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30,5, 30.6-д заасны дагуу уг асуудал хамаарах сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд тухайн тогтоолыг хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүсье.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй. Таны санал 11 мянга гаруй хурдан морь унаач хүүхдийн төлөө хийх бодит үйлдэл байх болно.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах